Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2025-03-31

ЭНЭ 7 ХОНОГИЙН ЦАГ АГААР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 09-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 
03, 06-нд ихэнх нутгаар сэрүүсч, салхитай байна.  
Хур тунадас: 31-нд Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар, 04 дүгээр сарын 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар , 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 07-нд нутгийн зүүн хэсгээр, 09-нд Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно.  
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 03, 06-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурга шуурна.  
Агаарын температур: Ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө 0...-5 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 03, 06-нд ихэнх нутгаар сэрүүснэ. 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 
Хур тунадас: 04 дүгээр сарын 01 болон 03-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.    
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 01, 03-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 
Агаарын температур: Дулаарч шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 03, 06-нд бага зэрэг сэрүүснэ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06