Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2025-04-05

АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Фото зургийг | MPA
2025 оны 04 дүгээр сарын 04-нөөс 04 дүгээр сарын 13-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 
 
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай багатай, дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 
Хур тунадас: 04-нд нутгийн зүүн хэсгээр, 06-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 07-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 08-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 09-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.  
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 05-нд Алтайн салбар уулсаар, 06-нд нутгийн зарим газраар, 11-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.  
Агаарын температур: Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө 0...-5 градус дулаан, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +3...-+8 градус дулаан, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +16...+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан байна. 06-нд ихэнх нутгаар, 09-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ. 
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 
Хур тунадас: Ихэнх хугацаанд хур тунадас орохгүй.     
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 06-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. 
Агаарын температур: Шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +9...-14 градус дулаан байна. 06-нд бага зэрэг сэрүүснэ. 
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06