Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2025-04-12

ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна. 

Хур тунадас: 11-нд нутгийн зүүн хагаст, 12,13-нд Халх голын сав нутгаар, 15-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд нутгийн өмнөд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Дулаарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус дулаан, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+2 градус, өдөртөө +21...+26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна. 11-нд нутгийн зүүн хагаст хүйтэн, 16-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна. 

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 

Хур тунадас: 11-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. 

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11-нд баруун хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: 12-ноос дулаарч шөнөдөө -2...+3 градус хүйтэн, өдөртөө +16...+21 градус дулаан байна. 10, 11-нд сэрүүснэ. 11.16-нд сэрүүхэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22