Dark Light
Эрүүл мэнд | 2025-04-30

ТУРК ЭМЧ НАРТАЙ ХАМТАРСАН ҮЗЛЭГ ХИЙЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүгд Найрамдах Турк улсын “Медикана” эмнэлгийн төлөөлөл, их эмч Tuna PEHLIVANOGLU болон Б.Бота нар ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүдтэй хамтарч нурууны төрөлхийн болон хүнд хэлбэрийн мурийлт, өвдөг, түнхний үений гэмтэл согогийн үзлэг оношилгоо хийлээ. 

Төв болон салбар эмнэлэгт зохион байгуулсан энэхүү үзлэгт нийт 40 иргэн хамрагдсан бөгөөд гэмтлийн шалтгаант, төрөлхийн гажиг согогоос үүдэлтэй хүзүү нурууны мурийлт, яс үений өвчлөлийг оношилж, нэн шаардлагатай эмчилгээний аргуудын талаар зөвлөгөө мэдээлэл хүргэсэн байна. 

Түүнчлэн ГССҮТ-ийн удирдлагын багтай уулзаж, нугалмын үе солих болон Монголд эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад орсон нурууны хүнд хэлбэрийн мурийлт, дутуу хөгжил зэрэг олон улсын эмчилгээний дэвшилт арга технологийн талаар санал солилцож, эмч нарыг сургаж чадавхжуулах, хамтарсан үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар боллоо. Энэ хүрээнд “Медикана” эмнэлгийн их эмч Tuna PEHLIVANOGLU төв болон салбар эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт хийж, оношилгоо эмчилгээний арга туршлагаас хуваалцсан юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00