Dark Light
Эрүүл мэнд | 2025-05-27

0–17 НАСНЫХНЫ ДУНД ШҮД ЦООРОЛТ 78 ХУВЬТАЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай” хуулийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийв.

Сайдын мэдээлснээр Монгол Улсад зүрх судас, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын өвчлөлөөс үүдэлтэй нас баралт өндөр хэвээр байгаа бөгөөд 2030 он гэхэд тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх боломж буурч байгааг анхаарууллаа. Агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралт 100 мянган хүнд ногдох үзүүлэлтээр 214.7-д хүрсэн бол зам тээврийн ослоос үүдэлтэй нь 10 мянган хүнд 21 байна.

2022 оноос эхлүүлсэн эрт илрүүлгийн хүрээнд нийт хүн амын 49.5 хувь буюу 1.6 сая хүн хамрагдсан бол 1.5 саяд нь ямар нэгэн өвчлөлийн сэжиг илэрсэн байна. Үүнээс хамгийн түгээмэл нь хоол боловсруулах, дотоод шүүрэл, зүрх судасны болон амьсгалын замын тогтолцооны өвчлөлүүд байгаа аж. Мөн 0–17 насныхны дунд шүд цооролт 78 хувьтай байна.

УИХ-ын гишүүд мэдээлэлтэй холбогдуулан санал хэлж, шүүмжлэл илэрхийллээ. Гишүүн Ц.Идэрбат Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд шинэ дарга очсоноос үүдэн "бужигнаан" үүссэн тухай шүүмжилж, "Монголд баг бүрдүүлнэ гэдэг нэрийн дор эмнэлгийн тогтолцоог самарч байна" гэж онцоллоо.

Гишүүн С.Эрдэнэбат ч мөн салбарын удирдлагын тогтворгүй байдлыг шүүмжилж, “Тэтгэвэрт гарсан хурандаа нар эмнэлгийн дарга болж, жилд 100 гаруй хүнийг хөөж байсан тохиолдол бий” гэлээ.

Эрт илрүүлгийн дараагийн үе болох “Эрт илрүүлэг 2:0” аяны талаар сайд мэдээлэхдээ, хүүхэд, залуусыг эрүүл байлгах зорилготойгоор нярайн, сургуулийн болон байгууллагын суурьтай үзлэгүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байгааг онцолсон юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00