Dark Light
Эрүүл мэнд | 2025-05-30

СИНГАПУРЫН ЭМЧ НАР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Спортын гэмтлийн төв болон Сэргээн засах эмчилгээний тасагт энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Сингапур улсын Нэгдсэн эмнэлгийн (Singapore General Hospital) үений дурангийн мэс заслын эмч Denny Lie тэргүүтэй эмч, мэргэжилтнүүдийн баг зочлон ажиллалаа.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Мөр, өвдөгний дурангийн мэс засал болон сэргээн засах эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдвийн дор онол, практик хосолсон сургалтыг зохион байгуулсан бөгөөд тус сургалтад гэмтэл, үений дурангийн мэс заслын болон сэргээн засах мэргэжилтнүүд хамрагдсан юм. 

Сургалтын үеэр үений дурангийн мэс заслын шинэлэг арга зүй, сэргээн засах эмчилгээний дэвшилтэт хандлагын талаар мэдлэг туршлагаа хуваалцахын зэрэгцээ цаашид хамтарсан сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хэрэгжүүлэх чиглэлд харилцан санал солилцсон нь хоёр талын мэргэжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам боллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00