2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 5309 боллоо. Үүнээс:
- эмнэлэгт - 617
- гэрээр - 1163
- эдгэрсэн - 3527
- нас баралт -2
- хавьтал - 36.307 байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
