Dark Light
Эрүүл мэнд | 2025-06-05

УЛААНБУРХАНЫ ТАРХАЛТЫН 83% УЛААНБААТАР ХОТОД БҮРТГЭГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 5309, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 617, гэрээр 1163, эдгэрсэн 3527, хавьтал 36307 болж нэмэгдсээр байна. Уг өвчин халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин учир хүүхдүүдээ вакцинд хамруулахыг эцэг эхчүүдэд зөвлөж байна.

Сурагчдын амралт эхэлж хүүхдийн зуслан, нийслэлд оршин суудаг хүүхдүүд орон нутаг руу амралтаар явах байдал энэ сараас эрчимжих тул халдварын тархалтын хүрээ нэмэгдэх эрсдэл үүсэх юм. Өнөөдрийн байдлаар Улаанбурхан өвчний тархалтын 83 хувь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Хүүхдийн зуслан болон орон нутаг руу амралтаар явах хүүхдүүд 14 хоногийн өмнө Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаж өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахыг АНХААРУУЛЖ байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00