Улаанбурхан өвчлөлийн нийт тохиолдлын 71,2 хувь нь вакциндаа хамрагдаагүй, 5 хувь нь вакцины нас болоогүй буюу 9-өөс доош сартай хүүхдүүд байна. Нас барсан 5 тохиолдлын 4 нь вакцины нас болоогүй 9 сараас доош настай хүүхэд байна.
Вакцин хийлгэх нас болоогүй хүүхдүүдээ улаанбурхан өвчнөөс сэргийлэхийн тулд 6-8 сартай хүүхдүүдэд тус өвчний эсрэг вакциныг хийх шийдвэр гаргаад хэрэгжүүлж эхэллээ.
Иймд харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн дархлаажуулалтын нэгжүүдээр вакцинаа хийлгэх боломжтой.