Улаанбурхан өвчний эсрэг “Хаалга бүхэнд хүрч, Хүүхэд бүрийг хамгаалъя” уриатай дархлаажуулалтын мэдээлэл өгөх өдөрлөг боллоо.
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагууд хамтран улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтаас хоцорсон 0–15 насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах үндэсний аяныг эхлүүлж байна.
Энэхүү аяны хүрээнд өнөөдөр Чингэлтэй дүүргийн 3-р хорооны хүүхдүүдэд зориулсан “Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэх өдөрлөг” зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, НҮБ-ын Хүүхдийн сан болон ДЭМБ-ын төлөөлөгчид оролцов.