Dark Light
Эрүүл мэнд | 2025-07-17

ШҮДНИЙ ЭРҮҮЛ МЭНД ТАРХИНЫ ХӨГШРӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Японд хийгдсэн шинэ судалгаагаар шүдний эрүүл мэнд муудах нь тархины үйл ажиллагаа, тэр дундаа ой санамж, Альцгеймерийн өвчинд чухал үүрэгтэй гиппокамп хэмээх хэсгийн агшилттай холбоотой болохыг тогтоожээ.

Тус судалгаанд 55 ба түүнээс дээш насны 172 хүнийг дөрвөн жилийн турш дагаж, MRI сканнер ашиглан тархины хэмжээ, шүдний эрүүл мэндийг хянасан байна. Үр дүнгээр нь шүдээ алдсан, буйлны бага зэргийн өвчтэй хүмүүсийн гиппокамп илүү хурдан агшиж байгааг тогтоожээ. Түүнчлэн алдсан шүд бүр нь тархи нэг жилээр хөгширсөнтэй тэнцэх нөлөөтэй болохыг судалгаанд дурджээ.

Хачирхалтай нь, буйлны хүнд өвчтэй ч олон шүдээ хадгалсан хүмүүсийн тархи ч мөн адил хурдан агшиж байсан нь өвчтэй шүдээ хадгалах нь тархинд сөрөг нөлөө үзүүлдэг байж магадгүйг харуулж байна.

Эрдэмтдийн тайлбарласнаар шүд болон буйлны өвчлөл нь тархинд үрэвслийн процесс үүсгэх, эсвэл мэдрэлийн системийг өдөөн доройтуулах нөлөө үзүүлдэг байх магадлалтай. Гэхдээ энэ судалгаа нь холбоог тогтоосон болохоос биш шалтгаан, үр дагаврыг шууд нотлоогүй, мөн орон нутгийн цөөн хүнтэй бүлэг дээр хийгдсэн гэдгийг онцолжээ.

Судлаачид шүдээ зөвхөн хадгалах бус эрүүл байлгахын ач холбогдлыг сануулж:

  • Шүдийг тогтмол цэвэрлэж,

  • Буйлны өвчнөөс сэргийлж,

  • Өвчилсөн шүдийг цаг алдалгүй эмчлүүлэх

нь нас ахих тусам тархины эрүүл мэндийг хамгаалахад тусална гэж зөвлөж байна. Таны шүдний эрүүл мэнд бол таны тархины хөрөнгө оруулалт байж мэднэ!

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.18 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14