Dark Light
Эрүүл мэнд | 2025-07-29

ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН СҮЛЖЭЭГ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ШИНЭЧИЛНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Фото зургийг | ЭМЯ

Монгол Улсад сүүлийн 10 жилийн дунджаар 16,500 орчим хүн нас барж байгаагаас осол, гэмтэл, гадны шалтгаант нас баралт 16.9 хувийг эзэлдэг байна. Түүнээс осол, гэмтлийн шалтгаант нас баралтын 23.6 хувийг зам тээврийн осол дангаараа эзэлж буй нь онцгой анхаарал хандуулах асуудал болоод байна.

Энэхүү нөхцөл байдлыг харгалзан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 2.2.17-д заасны дагуу яаралтай тусламжийн үндэсний тогтолцоог шинэчилж, агаарын тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх зорилт тавигдсан. Түүнчлэн Эрүүл мэндийн салбарын 2022–2025 оны стратеги төлөвлөгөөний дөрөвдүгээр зорилтод “Яаралтай тусламжийн чанар, хүртээмж, чадавхийг үндэсний түвшинд сайжруулах” гэж тусгасан.

Амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа иргэнд эмнэлэг хүртэлх анхны тусламж хамгаас чухал. Тиймээс түргэн тусламжийн үйлчилгээг шинэ шатанд гаргах, үндэсний хэмжээнд сүлжээ болгон нэгтгэх, үйл ажиллагааг нь уялдуулан зангидах үндэсний төв байгуулах, амилуулах болон лавшруулсан тусламжийг газар дээр нь үзүүлэх боломж бүхий тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж мэргэжилтнүүд онцолж байна.

Энэ хүрээнд бүтэц, зохион байгуулалтын дорвитой арга хэмжээг авч хэрэгжүүлэх, мөн түүнийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг Эрүүл мэндийн яам тэргүүтэй холбогдох байгууллагууд онцгойлон анхаарч буй.

Яаралтай тусламж, үйлчилгээний тогтолцооны шинэчлэлийн эхлэл болгож өнөөдөр Яаралтай тусламж судлал болон Эрчимт эмчилгээ судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн яаралтай тусламжийн эмч, мэргэжилтнүүд оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлгийн үеэр дэлхий нийтэд хэрэгжиж буй эмнэлэг хүртэлх яаралтай тусламжийн эмнэлзүйн удирдамж, заавар, шилдэг туршлагуудын талаар санал солилцож, Монгол Улсад хэрхэн нутагшуулах боломжтой талаар хэлэлцсэн юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00