Dark Light
Эрүүл мэнд | 2025-08-04

ЭХИЙН СҮҮ ХҮҮХДИЙН IQ ЧАНСААГ ДЭЭШЛҮҮЛДЭГ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Эхийн Сүүгээр Хооллолтыг Дэмжих Дэлхийн 7 Хоног” үргэлжилж байна. 
Эрүүл мэндийн сайд Ж.ЧИНБҮРЭН: 
2017, 2023 онд хийсэн Хүн амын хоол тэжээлийн V, VI үндэсний судалгааны дүнгээс харахад:
• Хүүхдийг төрсний дараа 1 цагийн дотор ангир уураг амлуулах үзүүлэлт 2017 онд 83.7%, 2023 онд 87.4% болж, 3.7 хувиар өссөн,
• Эхийн сүүгээр 6 сар дагнан хооллох хувь 2017 онд 58.3%, 2023 онд 59.8% болж 1.5 хувиар нэмэгдсэн боловч,
• 2 нас хүртэл эхийн сүүгээр хооллох хувь 2017 онд 47.3% байсан бол 2023 онд 40.4% болж 6.9 хувиар буурсан байна.
Хөхөөр хооллолтын зөвлөх эмч Х.МӨНГӨНЦЭЦЭГ: 
Хөхөөр хооллолт бол хүүхдэдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Хүүхдээ төрүүлээд эхний зургаан сард заавал хөхөөр хооллоод, хамгийн багадаа хоёр нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлэх нь зөвхөн тухайн хүүхдийн хүүхэд насанд бус, өсвөр үе, насанд хүрсэн үед ч насан туршийн эрүүл мэндийн суурь болдог. 
НҮБ -ийн Хүүхдийн Сангийн суурийн төлөөлөгч ЭВАРИСТЕ КОУАССИ КОМЛАНЬ: Хүүхдийг халдварт өвчнөөс хамгаалж байдаг зүйл бол эхийн сүү
АУ-ны доктор, клиникийн профессор, Зинт клиникийн хүүхдийн эмч Т.НАВЧАА: Хүүхдийг 2 нас хүртэл нь эхийн сүүгээр хооллосноор IQ чансааг нь 3-4 оноогоор дээшлүүлдэг. Мөн ээжийн таргалалт, чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг бууруулдаг гэх мэт олон ач холбогдолтой. Ээж нь хүүхдээ хөхүүлэх тусам өндгөвч, хөхний хорт хавдраас өөрийгөө хамгаалж байдаг. 
Дэлхийн улс орнууд 1992 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Энэ жилийн уриа бол: “Нэн тэргүүнд эхийн сүүгээр хооллолт: Тогтвортой дэмжлэгт орчныг бүрдүүлье” бөгөөд 170 гаруй улс энэ өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14