Жил бүрийн 8-р сарын хоёр дах 7хоногт тэмдэглэдэг “Эрүүл мэндийн ажилтны өдөр”-т зориулан ХСҮТ-ийн бүх ажилчдын хурал боллоо.
Тус хуралд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга С.Эрдэнэтуяа, ЭМЯ-ны салбарын хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Туяа нар оролцлоо.
Хурлыг нээж ХСҮТ-ийн ерөнхий захирал, МУ-ын хүний гавъяат эмч, АУ-ны доктор, профессор Ц.Батболд хэлсэн үгэндээ Монгол улсад хавдар судлалын салбар үүсэн хөгжсөн түүх бол бид бүхний зүй ёсны бахархал гэдгийг дурдаад 2025 онд ХСҮТ-д хийгдэж буй бүтээн байгуулалт, тусламж үйлчилгээний өргөжин хөгжилт, ажилчдын нийгмийн баталгааг сайжруулах, цалин урамшууллыг нэмэхтэй холбоотой хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар танилцуулж хамт олондоо баярын мэнд хүргэлээ.
Мөн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх бодлого чиглэл, төсөв санхүүжилт, хавдрын тусламж үйлчилгээний хөгжил, тэлэлттэй холбоотой хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар товч танилцуулж нийт хамт олонд ажлын өндөр амжилт хүслээ.
Хурлын төгсгөлд тус байгууллагад үр бүтээлтэй ажиллаж буй зарим ажилчдад төрийн одон медаль, засгийн газрын шагнал гардуулав.
- “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Сувилахуйн албаны ээлж сувилгааны сувилагч Б.Цагаансарнай,
- “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр ТХМПНС мэс заслын тасгийн эмч М.Энхтуул, лабораторийн тасгийн лаборант Б.Золзаяа, Сувилахуйн албаны ахлах сувилагч Б.Шижир,
- ЭМЯ-ны “Жуух бичиг”ээр ХМНТ-ийн их эмч Г.Батзолбоо, Туяа эмчилгээний тасгийн их эмч Б.Билэгсайхан, Дүрс оношилгооны тасгийн их эмч Р.Мөнхдаваа, Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Э.Эрхэмбаяр, Ангиографийн тасгийн их эмч Ц.Цэнджав, Лабораторийн тасгийн лаборант П.Долгорсүрэн, Туяа эмчилгээний тасгийн ахлах техникч Н.Ганзул, БМАБА-ны үйлчлэгч Т.Янжинлхам нар шагнагдлаа.
Түүнчлэн ХСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Батболд төвийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудлуудынхаа талаар сайдад танилцуулж санал солилцож, үүрэг чиглэл авав.