Өмнөговь аймгийн Даланзадгад хот, БНСУ-ын Жонбүк муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр /2025.08.11/ Солонгос эмч нар Даланзадгад хотын 10 багийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоог хийж эхэллээ. Арга хэмжээг Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Маналговь эмнэлэгт зохион байгуулж байгаа бөгөөд 8 сарын 13 хүртэл үргэлжилнэ.
Хүүхэд, сэтгэцийн эрүүл мэнд, арьс харшил гоо сайхан, өрхийн анагаах ухаан, дотор, чих хамар хоолой, нүд, үе мөч, эмэгтэйчүүд, уламжлалт шүдний үзлэг хийж байна.






АДМИН








Эрүүл мэнд








