Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдийн лабораторийн Улаанбурханы халдвар илрүүлэх чадавхыг нэмэгдүүллээ. Шинэ хичээлийн жил эхэлж буйтай холбоотойгоор Улаанбурхан өвчний халдварын дэгдэлт дахин нэмэгдэх хандлагатай байгаа тул Халдварт өвчин судлалын үндэсний төв нь Улаанбурхан өвчний дэгдэлтээс сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас баталж шилжүүлсэн санхүүжилтийн хүрээнд Дорнод, Орхон, Өмнөговь, Өвөрхангай, Ховд аймгуудын Бүсийн оношилгоо эмчилгээний төв(БОЭТ)-ийн лабораторийн мэргэжилтнүүдийг дадлагажуулан сургаж, Улаанбурханы халдвар илрүүлэх нийт 117,191,000 төгрөгийн өртөг бүхий урвалж, оношлуур, дагалдах хэрэгслийг хуваарилан, хүлээлгэн өглөө.
Эх сурвалж
| ХӨСҮТ
|