Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Түлэгдэлтийн төвөөс БНСУ-ын “Unine change” сайн дурын байгууллагатай хамтран түлэгдэлтийн дараах сорвитой хүүхдүүдэд нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийж, эмч мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгууллаа.
Тус үзлэгт нийт 53 хүүхэд хамрагдсан бөгөөд түлэгдэлтийн дараах сэргээн засах эмчилгээний талаар зөвлөгөө өгч, эмчилгээ дэмжих чийгшүүлэгч тосыг хандивласан юм.
Түүнчлэн БНСУ-ын профессор эмч Чой Жэ Гү түлэгдэлтийн дараах сэргээн засах эмчилгээний сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан лазер эмчилгээний чиглэлээр сургалт хийж, эмч мэргэжилтнүүдтэй мэдлэг туршлага солилцсон байна.
Өдгөө дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Unine change” сайн дурын байгууллага нь БНСУ-ын соёлыг таниулах арга хэмжээний орлогоо түлэгдэлттэй хүүхдийн эмчилгээнд зориулан ажиллаж буй юм.
Эх сурвалж
| ГССҮТ
|