Dark Light
Эрүүл мэнд | 2025-09-08

ТАРВАГА ЗООГЛОХ ЗУУРАА БОДСОН НЭГ ЗҮЙЛ...

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Дөнгөж сая гэрийнхээ хаалгыг түлхээд орлоо. "Пор пор" хийн буцлах танил дотно чимээ. Адуу, үхэр, хонь, ямааны мах биш ээ. Тэгсэн чинь тарвага байж байдаг байгаа.

Хэдий тарвага мэрэгч ч гэлээ мах нь салшгүй амттай. Яаж буцах вэ дээ. Зооглох зуур нэг бодол зурвас гээд ороод ирэв. Өглөөхөн ЭМЯ-аас хийсэн мэдээлэл. Хөвсгөлд тарваган тахлын голомт үүсээд сүйд болж байгаа тухай тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Очирбат ярьсан. Монголын 17 аймаг, 137 сумын 28 хувьд нь тарваган тахлын голомт байдаг гэж. 2005 оноос хойш 31 хүн өвдсөн, жилд дунджаар 1-2 л тохиолдол гардаг, гэхдээ үхэл нь 35 хувь гэнэ. 2020 онд бүр зургаа батлагдаад хамгийн өндөр үзүүлэлттэй жил нь болж. Энэ жил ч гэсэн Хөвсгөлд гурав гарч, нэг нь нас барчихсан гэх мэдээлэл.

Тарваган тахал хоёр янзынх гэж байна лээ. Булчирхайнх, уушгиных. Тэр уушгиных нь бол хормын дотор тараад, аюултайд тооцогддог гэсэн. За тэгээд 22 хүнээс сэжигтэй шинжилгээ гарсан гэхээр жаахан түгшмээр ч юм шиг. Аз болоход хүүхэд өвдсөн нь одоогоор байхгүй гэнэ лээ.

Гэтэл би тарваганы мах мөлжөөд сууж байдаг. “Өө энэ махыг би өөрөө буудсан биш, бэлэн болсон юм идэж байна” гэж өөрийгөө аргадасхийгээд. Нэг талаасаа гэм нүгэлтэй мэт, нөгөө талаасаа хүн гэдэг чинь идэхийн төлөө амьдардаг оршихуй ч гэж бодох шиг.

Амьдралдаа махнаас хэзээ ч татгалзаж чадахгүйгээ мэднэ. Тийм болохоор таван хошуу малынхаа махыг идээд сууж байв л барав шүү дээ, та минь ээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14