Dark Light
Эрүүл мэнд | 2025-09-13

52 СОРЬЦОД ХИЙСЭН ПСР ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж, тухайн иргэн нас барсан.
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн төвийн сүүлд өгсөн мэдээллээр  /2025.09.12-ны 20:00 цагийн байдлаар/ тарваган тахал өвчний 3 тохиолдол батлагдсан. Ойрын хавьтал болсон нийт 67 хүнийг хяналтад авсан ба Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 17, аймгийн Нэгдсэн эмнэлэгт 19, Мөрөн 29, Галт суманд 2 иргэн байна. Эдгээр иргэдээс 32 нь тусгаарлалтаас гарсан байна. 
Мөн 43 иргэнийн 52 сорьцод хийсэн ПСР шинжилгээний хариу сөрөг гарчээ.  
 
Мөрөн сум, Цагаан-Уул сумын хэмжээнд 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Мөрөн, Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, ШУТИС-ийн харьяа политехникийн коллежийн сургалтын үйл ажиллагаа, соёл урлаг, уралдаан тэмцээн, хурал зөвлөгөөн, сургалт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ, хичээлээс гадуурх секц, дугуйлан, спорт заал, биллиард, PC тоглоомын газрын үйл ажиллагааг 2025 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 23:00 цагаас 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл 7 хоногийн хугацаатай зогсоосон.  

Мөн Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах зорчих хөдөлгөөн, зах худалдаа үйлчилгээний төв, ресторан, баар, лоунж, кафе, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг 09 дүгээр сарын 07-ны өдрийн 23:00 цагаас 10-ны өдрийн 23:00 цаг хүртэл буюу 72 цагийн хугацаатай түр зогсоосон байсныг 3 хоногоор сунган, 9 дүгээр сарын 13-ны өдрийн 23:00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Тарваган тахлын голомтод бүс нутагт зорчих хөдөлгөөн үйлдэхгүй байх, халдвар хамгааллын дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөхийг аймгийн онцгой комиссоос иргэдэд уриаллаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26