Dark Light
Эрүүл мэнд | 2025-10-01

НЯРАЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТҮҮХЭНД ШИНЭ ХУУДАС НЭЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хандивын Гала арга хэмжээнээс хойш 2 долоо хоногийн дараа НҮБ-ын Хүүхдийн Сангаас “Тандем масс спектрометри” нярайн оношилгооны төхөөрөмжийг Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хүлээлгэн өглөө. Энэ нь Монгол Улсад анх удаа нэвтэрч буй технологи юм.
Жил бүр манай улсад 67,000 гаруй нярай мэндэлдэг ч шинжилгээний хүртээмж хязгаарлагдмал байдгаас олон хүүхэд эрсдэлд өртдөг. Харин уг төхөөрөмжийн тусламжтайгаар дөнгөж төрсөн нярайн нэг дусал цусаар 25–30 төрлийн бодисын солилцооны эмгэгийг эрт илрүүлэх боломжтой боллоо.
Энэ чухал төхөөрөмжийг худалдан авахад шаардлагатай хөрөнгийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Эрүүл мэнд, хөгжлийн Элч Н.Цэлмүүний санаачилгаар зохион байгуулсан хандивын Гала арга хэмжээний үеэр 27 компаниас өгсөн дэмжлэгээр бүрдүүлсэн билээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26