Dark Light
Эрүүл мэнд | 2025-10-04

ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ 65.1 ХУВЬТАЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Манай улс сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 1,1 сая хүн тун вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулжээ. Дархлаажуулалтын хамралт:
  • 2022-2023 онд нийт 545,000 хүн тун вакцин хүлээж авч, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд 478,030 хүнийг дархлаажуулсан ба хамралтын хувь 87.7%. 
  • 2023-2024 онд нийт 300,000 хүн тун вакцин хүлээж авч, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд 277,168 хүнийг дархлаажуулсан ба хамралтын хувь 92.4%. 
  • 2024-2025 онд нийт 320,100 хүн тун вакцин хүлээж авч, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд 304,251 хүнийг дархлаажуулсан ба хамралтын хувь 95.0% байна. 
Нийт вакцины, 40% - 80% орчмыг 6 сараас 5 хүртэлх насны хүүхдэд, 10% - 40% орчмыг 65 болон түүнээс дээш настай, архаг хууч өвчтэй хүмүүст хуваарилан дархлаажуулдаг.  Хамралтын хувь 87.7% - 95.0% байсан байна. 
  • 2025-2026 оны томуугийн улиралд улирлын томуугийн эсрэг 300,000 хүн тун вакцинаар 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дархлаажуулах ажлыг эхлүүлсэн ба 10 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар хамралтын хувь 65,1% байна. 
Дархлаажуулалтын үйл ажиллагаа эхэлснээс хойш 15 хоногийн хугацааны хамралтын хувийг өмнөх 3 жилтэй харьцуулахад 20-40 хувиар өндөр байна. Ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн хамралт өндөр байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26