Dark Light
Эрүүл мэнд | 2025-10-07

ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИНД 80 МЯНГАН ХҮҮХЭД ХАМРАГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Манай улс “Дархлаажуулалтын үндэсний товлол”-доо Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг 11 настай хүүхдэд хийхээр шинэчлэн баталсан бөгөөд 2024 оноос орон даяар уг вакциныг нэвтрүүлэх ажил эхэлсэн. Дархлаажуулалтын хөтөлбөрт амжилттай нэвтрүүлж, 80 гаруй мянган хүүхдийг вакцинд хамруулж чадсан хэдий ч хамрагдалтын хувь хангалттай бус байна. Хамрагдалтыг өндөр хувьд хүргэх нь халдварын тархалтаас сэргийлэх, улмаар хавдраас сэргийлэх ач холбогдолтой.
Вакцинжуулалтыг эрчимжүүлж хамралтыг сайжруулах зорилгоор энэ оны 3 дугаар сард эрүүл мэндийн ажилчид, багш нарыг давтан сургах, эцэг эх, хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох, дархлаажуулалтын ач холбогдлыг таниулах, нөлөөлөл хийх багийг бэлтгэсэн бөгөөд бэлтгэгдсэн багууд сум, өрх, сургуулиудын багш ажилтан эмч, мэргэжилтэнд нөлөөллийн ажлыг хийж дархлаажуулалтыг зохион байгуулж хамралтыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлсэн.
“ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУРШЛАГА СОЛИЛЦОХ” сургалт, хэлэлцүүлгийг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Боловсролын ерөнхий газартай хамтран 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 21 аймаг, НЭМГ, 9 дүүргийн ЭМТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс/төвийн дарга, дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, боловсролын газар/хэлтсийн суралцагчийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн нийт 95 хүнийг хамруулан амжилттай зохион байгууллаа.
Уг үйл ажиллгагааны хүрээнд вакцинжуулалтын хамрагдалт өндөр байгаа аймаг, дүүргүүд сайн туршлагаа хуваалцсан бол хамралт багатай аймаг тулгарсан бэрхшээл, түүнийг хэрхэн шийдэх арга зам, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, хэлэлцүүлж, хоорондоо туршлага солилцон, цаашид хийх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон ач холбогдолтой арга хэмжээ боллоо. 

Эх сурвалж | ХӨСҮТ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26