Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв-д Зүрхний Нээлттэй Мэс Заслын орчин үеийн тасаг үүдээ нээлээ.
Энэ бол:
Жилд 50+ хүүхдийн амьдралыг аврах боломж
Багадаа 40,000 ам.долларын гадаад эмчилгээний өртгийг дотооддоо шийдэх шийдэл юм.
Монголд нярай хүүхдийн 2.4 хувь орчим нь төрөлхийн зүрхний гажигтай төрдөг бөгөөд эдгээр тохиолдлын дөрөвний нэг орчимд нь яаралтай мэс засал хийх шаардлагатай байдаг. Жилд дунджаар 50 гаруй нярай, бага насны хүүхэд зүрхний мэс засал хийлгэхээр гадны улсыг зорьдог бөгөөд дундаж өртөг нь багадаа 15 мянгаас 40 мянган ам.доллар байдаг тул гэр бүлүүдэд санхүүгийн хүнд дарамт үүсгэдэг юм.
"Зүрхний гажигтай хүүхдүүдийн гэр бүл өмнө нь тун хязгаарлагдмал дотоодын тусламжийг хүлээх эсвэл өндөр өртөгтэй гадны улс руу явах гэсэн хүнд сонголттой тулгардаг байсан" хэмээн НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Халид Шарифи онцоллоо. "Энэхүү шинэ тасаг нь Монгол хүүхдүүдийн эрүүл мэнд, ирээдүйд оруулж буй түүхэн хөрөнгө оруулалт юм.
Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн Амын Сан, Люксембургийн Засгийн газар хамтын ажиллгааны хүрээнд төрөлхийн зүрхний гажигтай нярай хүүхдүүдийг цаг алдалгүй, хамгийн өндөр түвшний эрчимт эмчилгээгээр хангах боломжийг бүрдүүлж өглөө.