Нийслэлийн Хүрээ амаржих газарт өнөө өглөө /2025.11.06/ 5.4 кг гаруй жинтэй хүү мэндэлжээ. Энэ тухай Хүрээ амаржих газар цахим хуудастаа:
"Нийслэлийн Хүрээ амаржих газарт өнөө өглөө 5.4 кг гаруй жинтэй мантгар борхон хүү мэндэллээ. н.Цэрэннадмид, н.Одонгэрэл хоёрын маань отгон хүү болон мэндэлсэн түүнийг Монгол улсын зөвлөх эмч Гантөгс, эмч Цэнгэлмаа, мэдээгүйжүүлгийн эмч Баатарцогт, эх баригч Хонгорзул, Шинэ-зуун, нярайн эмч Мандах, мэс заслын сувилагч Цэцгээ нар өлгийдөж авлаа" хэмээн нийтэлжээ.
|
Эх сурвалж
| Хүрээ амаржих газар
|
АДМИН








Эрүүл мэнд








