Фото зургийг | Эцэг, эхийн зөвшөөрөлтэй нийтлэв
Монголын улаан загалмай нийгэмлэг, БНХАУ-ын Улаан загалмайн сан, ӨМӨЗО-ны Улаан загалмай байгууллага, Энержи ресурс компанитай хамтран 2017 оноос “Бүс ба зам” төсөл хэрэгжүүлж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд 2017 оноос хойш “Бүс ба Зам-Сахиусан тэнгэрийн аялал” төслийн хүрээнд зүрхний эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийх төслийг амжилттай хэрэгжүүлж, 147 хүүхдэд амьдрал бэлэглээд байна.
Энэ төслийн хүрээнд 2025 онд зүрхний төрөлхийн эмгэгтэй 14 хүүхдийг БНХАУ-ын Бээжин хотын Анжень эмнэлэгт зүрхний эхо, цахилгаан бичлэг, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээ хамруулан зүрхний хагалгааг амжилттай хийгээд эх орондоо ирж байна.
Зүрхний хагалгаа амжилттай болж, эрүүл болсон бяцхан зүрхнүүд ээж аав, эмээ өвөөдөө ийнхүү инээмсэглэн ирж байна.

|
Эх сурвалж
| Монголын улаан загалмай нийгэмлэг
|
АДМИН








Эрүүл мэнд








