Уушгины хатгалгаа гэдэг нь амьсгалын замын хамгийн жижиг хэсэг гэмтэж, тэр хэсгүүд амьсгалд оролцож чадахгүйд хүрснээс үүсдэг уушгины үрэвсэл юм. Дараах шинж тэмдэг нь уушгины үрэвслийн үед гол төлөв ажиглагддаг.
ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ ГУРВАН ШИНЖ ТЭМДЭГ:
- Амьсгаадах, амьсгалын тоо олшрох
- Цээж хонхолзох
- Өндөр халуурах
БУСАД ШИНЖ ТЭМДЭГ:
- Чичрүүдэс хүрэх
- Амьсгалын замын вирусийн хурц халдвар, томуугийн үед огцом халуурах
- Хамрын ханиад туссан үед удаан хугацаанд хуурай, эсвэл цэртэй ханиалгах
- Идээ, эсвэл цустай цэрээр ханиалгах
- Гүнзгий амьсгалах, ханиалгах үед цээжээр өвдөх
- Тайван үед амьсгаадах, зүрх дэлсэх
- Бие сулрах, хөлрөх, толгой ба булчингаар өвдөх.
Уушгины хатгалгаа нь дэлхий дахинд 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг хэвээр байна. ДЭМБ-ын 2024 оны мэдээллээр, жил бүр 5 хүртэлх насны 800,000 гаруй хүүхэд уушгины үрэвслийн улмаас амь насаа алдаж байна.
- Уушгины үрэвслээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой
- Хүүхдийг бүрэн дархлаажуулах
- Хүүхдийг 6 сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллох
- Гар угаах, орчны ариун цэврийг сахих.
- Ханиалгах, найтаах үед амаа таглах дадал хэвшүүлэх
- Хүүхдийг хүйтэн, утаатай орчинд байлгахгүй байх.
- Олон нийтийн газраар явахдаа маск зүүх
Уушгины хатгалгаа болсон үед бүрэн шимэгдэж дуусах хүртэл 45 хоног болдог тул ханиад томууг хүндрэхээс сэргийлэх нь хамгийн чухал.
|
Эх сурвалж
| Эрүүл мэндийн яам
|
АДМИН








Эрүүл мэнд








