АШУҮИС болон Австралийн “Sight For All” олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд “Sight For All” байгууллага, Австрали улсын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр АШУҮИС-ийн Монгол-Японы Эмнэлэгт нүдний даралт бууруулах “Ellex SLT Tango” сонгомол лазер трабекулопласти (SLT) аппарат албан ёсоор ашиглалтад орлоо.
Нээлтийн үйл ажиллагаанд АШУҮИС-ийн ректор Б. Дамдиндорж, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнг, Монгол-Японы Эмнэлгийн захирал П. Баясгалан болон бусад удирдлага, Нүд судлалын тэнхимийн багш, эмч, ажилчид, резидент эмч нар оролцлоо. Ellex SLT Tango-Сонгомол лазер трабекулопласти нь нээлттэй өнцөгт глаукомын эмчилгээний олон улсын удирдамжид гарааны эмчилгээ гэж заагддаг өндөр үр дүнтэй, аюулгүй ажилбар бөгөөд ард иргэдийн нүдний эрүүл мэнд, глаукомын эмчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

АДМИН








Эрүүл мэнд







