Dark Light
Эрүүл мэнд | 2025-11-30

ШИНЭ ХАНИАД H3N2 ЕВРОПТ ДЭГДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Энэ оны ханиад, томууны улирал эхэлснээс хойш эмч нар шинэ төрлийн H3N2 (хонконг ханиад) вирусын тархалтад санаа зовниж байна гэж Kazinform агентлаг телевизийн Euronews сувгийн мэдээллийг эш татан уламжлав.
 
Эхний судалгаагаар шинэ вирус нь бусад ханиадны төрлөөс хурдан халдварлаж, өвчилсөн хүний тоо 20 хувиар илүү байх магадлалтай гэж эмч нар үзэж байна. Германы Роберт Кохын хүрээлэнгийн мэдээлснээр 11 дүгээр сард хэд хэдэн H3N2-ийн тохиолдол бүртгэгдсэн ч тархалт огцом нэмэгдээгүй байна. Гэсэн хэдий ч Хамбургт 129 ханиадны тохиолдол бүртгэгдсэнээс 3 хүн нас барсан бол улсын хэмжээнд 11 хүн нас баржээ.
 
Их Британийн Эрүүл мэндийн албаны дарга Жим Маки “Энэ өвөл ажилтнуудын хувьд хамгийн хүнд үе ирнэ” гэж анхаарууллаа. Австралид ч хүнд хэлбэрийн ханиад томуу дэгдэж, лабораторийн шинжилгээгээр 400 мянган тохиолдол бүртгэгджээ.
 
Шинэ H3N2 вирусын шинж тэмдгүүд нь ковидтой төстэй бөгөөд өндөр халуурах, бие янгинах, удаан хугацаагаар ханиах зэрэг шинжүүд илэрч байна. Эмч нар шинжилгээ цаг алдалгүй өгөхийг зөвлөж байна. Ахимаг насны болон архаг өвчтэй хүмүүс вирусийн халдварын өндөр эрсдэлтэй юм.
 
Европын өвчлөлийг хянах төвөөс эрсдэлтэй бүлгийн хүмүүст ханиадны вакцинд аль болох ойрын хугацаанд хамрагдахыг уриаллаа. Судалгаагаар ханиадны вакцин нь шинэ H3N2 вирус болон бусад ханиадны хэлбэрүүдээс хамгаалж, хүнд хэлбэрийн өвчний эрсдлийг бууруулдаг аж.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31