2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 13.697 боллоо. Үүнээс:
- Улаанбаатар хотод - 11.358
- Орон нутагт - 2334
- Зөөвөрлөгдсөн - 5 тохиолдол байна.
Харин эмнэлэгт 6 хүн эмчлүүлж байгаагаас ХӨСҮТ-д 2 хүн, орон нутагт 4 хүн эмнэлгийн хяналтад байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Лавлах утас 100,119, 72224444.

|
Эх сурвалж
| ХӨСҮТ
|
АДМИН








Эрүүл мэнд









