2026 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Увс аймгийн Малчин суманд менингитийн халдварт өвчний нэг тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Уг тохиолдол нь 5 настай хүүхэд бөгөөд одоогоор биеийн байдал хүнд байна. Увс аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлдгийн шуурхай баг Малчин суманд ажиллаж, ойрын хавьтлын судалгаа хийж, 36 хүнийг тархвар судлалд хамруулан, назофарингитын үзлэг хийж, 25 хүнээс хоолойн арчдасны шинжилгээ авсан байна. Мөн Малчин сумын төвийн Цалгар багийн 11 өрхийн 45 хүнд менингит өвчний талаар сургалт, мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх хими сэргийлэлт хийсэн бөгөөд үүнээс 0–15 насны 16 хүүхэд, үлдсэн нь насанд хүрэгчид байна.
|
Эх сурвалж
| Увс аймгийн Эрүүл мэндийн газар
|








Эрүүл мэнд




