Увс аймагт менингитийн халдварт өвчний нэг тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдсан талаар эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, уг халдвар авсан хүн нь 5 настай хүүхэд бөгөөд одоогоор биеийн байдал хүнд байгаа аж.
Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр менингитийн халдвар нь бага насны хүүхдүүд дархлаа сул үедээ илүү өртөх эрсдэлтэй байдаг. Халдвар авсан тохиолдолд халуурах, бөөлжих, суулгах, цусархаг тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүйг анхаарууллаа.
Иймд иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих, олон нийтийн газарт амны хаалт зүүх, хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулахыг эрүүл мэндийн байгууллагаас уриалж байна.
Б.ЭНХЗАЯА








Эрүүл мэнд






