Dark Light
Эрүүл мэнд | 2026-01-09

НОЙРОО САЙЖРУУЛАХ АРГУУД

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Сайн амрах, өглөө сэргэг байх нь зөвхөн оройн бус өдрийн хэмнэлээс ч мөн шалтгаалдаг.

Ядралтыг бууруулж, нойроо сайжруулахад туслах зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

Төмрийн түвшиндээ анхаар

Дэлхий даяар гурван хүн тутмын нэг нь төмрийн дутагдалтай байдаг. Ялангуяа нярай, бага насны хүүхдүүд, нөхөн үржихүйн насны охид, эмэгтэйчүүд (сарын тэмдгийн үеийн цус алдалтаас шалтгаалж), жирэмсэн хүмүүс, спортоор хичээллэдэг хүмүүс, цагаан хоолтон), байнга цусаа хандивладаг хүмүүс эрсдэлтэй бүлэгт орно. Гэхдээ хэн ч төмрийн дутагдал, эсвэл түүнээс үүдэлтэй төмрийн дутагдлын цус багадалттай болж болдог. Үүний шинж тэмдэгт ядрах, сульдах, мөн шөнө тайван унтаж чадахгүй байх, сэрвэлзэх зэрэг орно.

Хэрэв та байнга нойрны дутагдалтай, амархан ядардаг бол эмчид хандаж төмрийн түвшнээ шалгуулах хэрэгтэй. Хамгийн сайн шимэгддэг төмөр нь мах, загас, өндөг, шош, ногоон навчит хүнсний ногоо зэрэгт агуулагддаг.

Ногоо сайн ид

Судалгаагаар жимс, хүнсний ногоо тогмол хэрэглэдэг хүмүүс илүү сайн унтдаг, харин түргэн хоол, чихэрлэг ундаа их хэрэглэдэг хүмүүсийн нойр муу байдаг нь тогтоогдсон. Шведэд хийгдсэн судалгаагаар өөх тос, сахар ихтэй хоол хэрэглэснээр унтах үеийн тархины долгион өөрчлөгдөж, гүн нойрны хугацаа багасдгыг тогтоосон байна. Мөн судалгаанд “”Өдөрт 3-аас бага порц жимс, ногоо иддэг байсан хүмүүс хэрэглээгээ нэмэгдүүлснээр нойргүйдлийн шинж тэмдэг хоёр дахин буурч, унтах чанар сайжирч, унтахад зарцуулах хугацаа багассан” тухай дурджээ.

Дасгал, хөдөлгөөн хий

2015 оны 66 судалгааг хамарсан томоохон мета-шинжилгээгээр долоо хоногт хэдхэн өдөр дасгал хийхэд л хүмүүс хурдан унтаж, чанартай нойр авдаг болох нь тогтоогдсон байна. Дасгал заавал өндөр ачаалалтай, эсвэл өдөр бүр байх албагүй. Өдөрт зөвхөн 10 минут хөдөлгөөн хийхэд ч нойрны чанар сайжирдаг байна. Мөн судалгаагаар хөдөлгөөн хийснээр илүү сэргэг мэдрэмж төрүүлдэг болохыг тогтоогдсон байдаг.

Хорт зуршлаа дар

Архи, Тамхи гэх мэт хорт зуршлууд нойргүйдэлд хүргэх эрсдэлтэй байдаг. Зарим судалгаагаар ганц хундага архи ч нойрны физиологийг өөрчилж, шөнийн эхний хагаст хурдан унтаж, гүн нойроо авах ч хоёрдугаар хагаст олон дахин сэрдгийг тогтоожээ.

Өглөөний цай тогтмол уу

Өглөөний цай нь ядралт багасгах, ой санамж, анхаарал сайжруулахад чухал нөлөөтэй. Тайваньд хийсэн судалгаагаар хооллолтын цаг нь тогтворгүй хүмүүс илүү их ядардаг нь ажиглагдсан байна. Хэрэв та байнга ядарсан мэдрэмж авдаг бол өглөөний цайгаа тогтмол уугаад үзээрэй.


Эх сурвалж | BBC
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07