Dark Light
Эрүүл мэнд | 2026-01-18

1100 ХҮҮХДИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
УИХ-ын гишүүн, Монгол улсын шадар сайд Хассуурийн Ганхуягийн санаачилгаар 1100 гаруй хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна
 
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Хассуурийн Ганхуягийн санаачилгаар Баянгол дүүргийн зорилтот бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй 1100 гаруй хүүхдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.
 
Тус үзлэгийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран, амралтын өдрүүдэд зохион байгуулж байгаа нь онцлог юм.
Энэхүү үзлэгийн гол зорилго нь:
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хавсарсан эмгэгийг эрт илрүүлэх
Оношилгоо, явцын хяналтыг сайжруулах
Сэргээн засах эмчилгээнд хамруулах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Одоогийн байдлаар 40 орчим хүүхэд үзлэгт хамрагдаад байгаа бөгөөд:
  • Зүрхний төрөлхийн гажиг шинээр 2 хүүхдэд оношлогдсон
  • Шөрмөсний мэс засал шаардлагатай 2 хүүхдийг мэс засалд бэлтгэж байна.
Мөн үзлэгийн үеэр “Ротари” сантай хамтран, ялангуяа доод мөчний саа, саажилттай хүүхдүүдэд зориулалтын тэргэнцэр хүлээлгэн өглөө.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07