2026 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 14.025 боллоо. Үүнээс:
- Улаанбаатар хотод - 11.468
- Орон нутагт - 2552
- Зөөвөрлөгдсөн - 5 тохиолдол байна.
Харин эмнэлэгт 51 хүн эмчлүүлж байгаагаас нийслэлд 24 хүн, орон нутагт 27 хүн эмнэлгийн хяналтад байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Лавлах утас 100,119, 72224444

АДМИН







Эрүүл мэнд








