Dark Light
Эрүүл мэнд | 2026-02-24

“ХҮН ТӨВТЭЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦОО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн бодлогын хорооноос өнөөдөр “Хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоо” нээлттэй хэлэлцүүлгийг Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал болон үе үеийн эрүүл мэндийн дөрвөн сайд, УИХ-ын гишүүд, төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч, ажилтнууд зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. 

Хэлэлцүүлэгт оролцогчид хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэхэд хэрхэн анхаарч буй, хууль эрх зүйн орчны шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх шийдэл, инновац, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар тодруулан ярилцаж, салбарын төлөөлөл, иргэдийн асуултад хариулав. 
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын дарга Н.Учрал "Хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоог бий болгоход онцгойлон анхаарч ажиллахдаа “Иргэнээ чөлөөлнө, эмчээ чөлөөлнө, эмнэлгээ чөлөөлнө, тогтолцоогоо чөлөөлнө” гэсэн дөрвөн зүйлд зорих болно.  Харин иргэд олон нийтэд “Сэрэмжил, эрт илрүүл, эрт эмчил, байнга хяна” гэсэн зарчмаар ажиллаж, амьдарвал бид эрүүл мэндээ хамгаалж чадна хэмээн уриаллаа.

 
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн салбартаа гарч буй гол үзүүлэлтээс дурдахдаа эмийн үнийг ил тод мэдээлэх цахим системийг хэрэглээнд нэвтрүүлснээр сүүлийн гурван сард эмийн үнэ өсөөгүй, инфляцад нөлөөлөөгүй гэдгийг онцолсон ба эрт илрүүлгийг илүү оновчтойгоор, төр хувийн хэвшлийн бүхий л байгууллага хийх нөхцөлийг бүрдүүлэн бодит өртөгтэй байх, эрүүл мэндийн салбарын цахимжилт, хийдлийг арилгах, ЭМД-ын сангийн доголдлыг засахад анхааран ажиллаж буй талаар тодруулан ярив.


 
Энэхүү хэлэлцүүлгээс гарсан үр дүн, Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт тусгасан эрүүл мэндийн салбарын зүйл заалт, түүний хэрэгжилтийн талаар удахгүй болох намын Бага хурлын II хуралдаанд танилцуулах юм.



Эх сурвалж | Эрүүл мэндийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22