Төрсний дараа 2–3 дахь хоногоос эхлэн бие махбод дааврын огцом өөрчлөлтийн улмаас эхчүүдэд сэтгэл санааны тогтворгүй байдал илрэхийг төрсний дараах сэтгэл хямрал гэж нэрлэдэг. Ихэвчлэн 10–14 хоногийн дотор аяндаа намжиж, дааврын түвшин тогтворжихын хэрээр сэтгэл зүй хэвийн байдалдаа ордог.
Төрсний дараах үеийн сэтгэл хямрал нь төрсний дараах сэтгэл гутралаас ялгаатай. Үргэлжлэх хугацаа богино, шинж тэмдэг нь харьцангуй хөнгөн бөгөөд өдөр тутмын үйл ажиллагаанд ноцтой саад учруулах нь ховор.
Судалгаагаар шинэхэн ээжүүдийн 70–85 хувь нь тодорхой хэмжээнд ийм мэдрэмжийг мэдэрдэг бөгөөд ялангуяа анхан төрөлтийн үед түгээмэл тохиолддог байна.
|
Эх сурвалж
| Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
|
Б.ЭНХЗАЯА








Эрүүл мэнд







