Dark Light
Эрүүл мэнд | 2026-03-03

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ 300 ОРТОЙ ЖИШИГ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүсийн Өвөрхангай аймагт хийж буй ажлын томилолт үргэлжилж байна. Ажлын хүрээнд салбарын эмч, сувилагч, ажилтнуудтай уулзаж, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, бодлого, тус аймагт хийгдэх хөрөнгө оруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариуллаа.
 
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ:
 
“Дэлгэсэн тэрлэг шиг уудам нутагтай Монгол орныхоо хаана амьдрахаас үл хамааран иргэн бүр эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, чанартай авах боломжтой байх дэд бүтэц, хүний нөөцийг бүрдүүлэх нь Засгийн газрын эрүүл мэндийн салбарт баримталж буй тэргүүлэх бодлого юм.
Энэхүү бодлого нь сум, аймгийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг олон улсын стандартад нийцсэн барилга байгууламжаар хангах, орчин үеийн менежментийг нэвтрүүлэх, эмч, ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх замаар хэрэгжинэ. Ингэснээр аврах боломжтой амь насыг аварч, хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ.
 
Ялангуяа харвалт, шигдээс, осол гэмтлийн үед цаг алдалгүй, чанартай тусламж үзүүлж чадвал жил бүр дээрх гурван шалтгааны улмаас амь насаа алдаж буй 18 мянган хүний гуравны нэгийг аврах боломжтой” гэв.
 
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монгол Улсын 21 аймгийг хамарсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төслийн хүрээнд Өвөрхангай аймагт 300 ортой жишиг Нэгдсэн эмнэлгийг 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулахаар төлөвлөж байгааг мөн онцоллоо.
 
Мөн Өвөрхангай аймагт ажиллаж, амьдарч буй эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, ажилтнуудад талархал илэрхийлж, Өвөрхангайчууддаа эрүүл энхийг хүслээ.
 
Өнөөдрийн уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав, Засаг дарга О.Пүрэвдорж болон Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00