Dark Light
Эрүүл мэнд | 2026-03-05

ОН ГАРСААР МЕНИНГОКОККТ ХАЛДВАРЫН 5 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын хэмжээнд 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар менингококкт халдварын батлагдсан 5 тохиолдол (Улаанбаатар-2, Дархан-Уул-1, Ховд-1, Увс-1), сэжигтэй 1 (Улаанбаатар)  бүртгэгдэж, 1 тохиолдол нас барсан байна.

Насны хувьд 6 сартайгаас 10 насны хүүхдийн дунд бүртгэгдэж, 66,7% нь 5 хүртэлх насны хүүхдүүд байна.

Хаврын улиралд менингококкт халдварын эрсдэлтэй улирал бөгөөд цаашид ч тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна.

Сүүлийн 6 жилийн өвчлөлийн хөдлөл зүйгээс харахад нийт өвчлөлийн 56 хүртэлх хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, Увс, Дорнод, Завхан, Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгуудад өвчлөлийн түвшин бусад аймаг, орон нутагтай харьцуулахад өндөр байна. Дүүргийн хувьд Налайх, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт өндөр байна.

Өвчлөл 12 дугаар сараас 6 дугаар саруудад өндөр, нийт өвчлөлийн 80-90 орчим хувь нь эхний 6 сард бүртгэгдсэн ба байна.

Та ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын кабинетаар сайн дураар вакцинд хамрагдах боломжтой.


Эх сурвалж | ХӨСҮТ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00