Илүүдэл жингээ хасахыг хүссэн хүмүүсийн дунд “хоолны өмнө нэг аяга ус уух нь турахад тусална” гэсэн зөвлөгөө түгээмэл байдаг. Хоол идэхээс өмнө ходоодоо усаар дүүргэснээр цатгалан мэдрэмж төрж, улмаар бага идэх боломжтой гэж үздэг. Гэвч энэ нь үнэхээр үр дүнтэй эсэх талаар эрдэмтэд янз бүрийн тайлбар, судалгааг дэвшүүлжээ.
Хоолны өмнө ус уух нь ходоодыг дүүргэж, тархинд “цадсан” гэсэн дохио илгээх боломжтой гэсэн онол бий. Судалгаагаар хоолны өмнө нэг аяга ус уусан хүмүүс уугаагүй хүмүүсээс бага хоол идсэн байна. Мөн хоолны дэглэм барьж байсан хүмүүс хоолны өмнө ус ууснаар 12 долоо хоногийн хугацаанд илүү их жин хассан тохиолдол ажиглагджээ. Гэхдээ эдгээр судалгаа нь богино хугацааны бөгөөд урт хугацаанд жин хасахад хэр нөлөөлөхийг бүрэн тогтоогоогүй байна.
Зарим судлаачид уусан усыг биеийн температурт хүртэл халаах явцад энерги зарцуулагддаг тул илчлэг шатаадаг гэж үздэг. Гэвч сүүлийн үеийн судалгаанууд ус уух нь бодитой хэмжээгээр илчлэг шатаадаг гэсэн баттай нотолгоо олдоогүйг харуулжээ. Тиймээс энэ тайлбар төдийлөн хүчтэй үндэслэлтэйд тооцогдохгүй байна.
Судалгаагаар илчлэг ихтэй ундаа (чихэрлэг хийжүүлсэн ундаа, жимсний шүүс, архи гэх мэт)-г усаар орлуулах нь калорийн хэрэглээг бууруулж, улмаар жин хасахад туслах магадлалтайг тогтоожээ.
|
Эх сурвалж
| Harvard Health Publishing
|
Б.ЭНХЗАЯА








Эрүүл мэнд









