Dark Light
Эрүүл мэнд | 2026-03-09

ХАВРЫН УЛИРАЛД ТОХИРУУЛАН ХУВЦАСЛАХ НЬ ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛНА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Малгай
Хаврын улиралд салхи авч хий арвидсанаас дараах зовууриуд илэрдэг. Толгой өвдөх нойргүйдэх, ой тогтоолт муудах, чих шуугих, нүд бүрэлзэх, нулимс гоожих, нүд аргана. Тиймээс толгой нүцгэн явахгүй байхыг анхаарна уу.

Ороолт
Шилний хонхор, хүзүүний ар хэсэгт салхины үүд хэмээх сүв байрладаг бөгөөд салхи авч дааруулснаас дээрх эмгэг үүсэх эрсдэлтэй. Толгой өвдөх, нойргүйдэх, нүүр мурийх, хоолой өвдөх, хоолой сөөх, булчин өвдөх, үе мөч өвдөх.

Урт оймс, шагай хаасан гутал
Шагайг тойрч давсаг, бөөр гэх мэт олон эрхтний судал байрладаг тул дааруулж , салхи авснаар хоолой сөөх, хоолны шингээлт муудах, давсгаар өвдөх, шээс задгайрах, үе мөч өвдөх эрсдэлтэй тул ил гаргаж явахаас сэргийлнэ үү.

Хаврын улирлын эхний 72 хоногт (2сарын 21-нээс 5сарын 2) хүний биеийн хий, цусны гүйдэл бадарч, шар ус болон хөлсний нүх сүв нээгдэж, биеийн илч гадагшилж, элэгний судасны лугшилт нь нарийн бөгөөд эрчимтэй лугшина. Энэ үед уушгины үйл ажиллагаанд өөрчлөлт хямрал үүсдэг тул анхаарч ажил амралт, хоол унд, явдал мөр, хувцас хунараа сайтар зохицуулах хэрэгтэй.


Эх сурвалж | Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00