Dark Light
Эрүүл мэнд | 2026-03-12

СУВИЛАХУЙН “АСАРГААНЫ БАГ”-ИЙН ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлого, урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050”, мөн Тогтвортой хөгжлийн зорилт 3 буюу “Эрүүл мэндийг дэмжих, сайн сайхан байдлыг хангах” зорилтын хүрээнд сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор туслах сувилагчдад суурилсан сувилахуйн “Асаргааны баг”-ийг ажиллуулах бэлтгэл ажлын чадавхжуулах нэг сарын сургалтыг эхлүүллээ.
Эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлэгчдэд үзүүлэх асаргаа сувилгааны үйлчилгээ нь сувилахуйн тусламжийн чухал бүрэлдэхүүн хэсэг байдаг. 
Гэвч өнөөгийн нөхцөлд мэргэшсэн сувилагчдын хүний нөөцийн дутагдал, ажлын ачаалал ихтэй ажиллаж байгаа нь асаргаа, сувилгаанд зарцуулах цаг хугацаа хязгаарлагдмал улмаар эмчлүүлэгчдийн сэтгэл ханамж болон тусламж үйлчилгээний үр дүнд таагүй нөхцөл үүсгэж байна.
Иймд сувилахуйн “Асаргааны баг”-ийг багийн зохион байгуулалтад оруулж, сувилахуйн арга зүйч, ахлах сувилагчдын хяналт дор сувилахуйн тусламж, үйлчилгээнд хамтран болон бие даасан асаргаа сувилгааг үзүүлэх тусламжийн бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
Энэхүү үйл ажиллагааг ЭМЯ-ны Сувилахуйн тусламж, үйлчилгээний хэлтсээс санаачлан эхний ээлжид загвар байдлаар хэрэгжүүлж, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасаг, Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний тасагт нэвтрүүлэн ажиллуулахаар төлөвлөж, хамтран ажиллаж байна.
Чадавхжуулах сургалтад загвар эмнэлгийн 18 туслах сувилагчид бүтэн сарын хугацаанд гурван эмнэлэгт тойролт хийж  сургалтын хөтөлбөрийн дагуу онол, дадлага хосолсон сургалтад хамрагдан, харилцан дадлагажин туршлага солилцох хэлбэрээр зохион байгуулагдаж байна.
Цаашид сувилахуйн “Асаргааны баг”-ийн үр дүнд сувилагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, туслах сувилагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлж, асаргаа сувилгааг багийн зохион байгуулалтаар иргэн төвтэй, хүртээмжтэй, тасралтгүй үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00