Dark Light
Эрүүл мэнд | 2026-03-26

ХӨСҮТ-ИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ШИНЭЧЛЭН ЗАСВАРЛАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн яам болон НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хүүхдийн тасгийг иж бүрэн шинэчлэн засварлаж, албан ёсоор танилцууллаа.
Сүүлийн үед Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан 320 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 23 ортой хүүхдийн тасгийг бүрэн тохижуулсан байна. Тус засварыг UNICEF-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж, тасгийг орчин үеийн тавилга, цагаан хэрэгслээр бүрэн хангажээ.
Шинэчлэгдсэн тасаг нь улаанбурхан, улирлын томуу болон бусад халдварт өвчтэй хүүхдүүдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, халдварын сэргийлэлт, хяналтыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн хүүхэд болон тэдний асран хамгаалагчдад илүү аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлж байна.
Тус арга хэмжээнд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Биате Дастел, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал С.Энхболд нар оролцож, шинэчлэгдсэн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэхүү шинэчлэл нь хүүхдийн халдварт өвчний тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22