Олон улсын эмч нарын баярыг угтан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн “Судлаач-2026” 16 дахь удаагийн эрдэм шинжилгээний бага хурал Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд амжилттай явагдаж өндөрлөсөн ба шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Н.Бямбагэрэл гардууллаа.
Эрдэм шинжилгээний бага хурлын 2 дугаар шатанд Эмнэлзүйн чиглэлээр 8, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр 7, нийт 15 илтгэл хэлэлцэгдсэнээс:
Эмнэлзүйн чиглэлээр:
- I байр Чингэлтэй нэгдсэн эмнэлгийн Жирэмсний хяналт, нөхөн үржихүйн кабинетын эмэгтэйчүүдийн эмч Ч.Оюунгэрэл Б.Батмөнх, Б.Баасанжаргал нарын "Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн үтрээний бичил орчинг эмнэлзүйн илрэлтэй харьцуулан судалсан нь",
- II байр Чингэлтэй дүүргийн 19, 24 дүгээр хорооны “Ундрах ирээдүй” ӨЭМТ-ийн дарга, Тэргүүлэх зэрэгтэй эмч Ж.Алтантуул эмч С.Цогоо нарын "Өрхийн эрүүл мэндийн төвд хийсэн амьсгалын замын бөглөрөлтөд өвчний үр дүнг судлах нь",
- III байр Чингэлтэй нэгдсэн эмнэлгийн Зүрх судасны эмч Э.Өлзийсайхан, Б.Түвшинбилэг нарын "Зүрхний архаг дутагдалтай 50 өвчтөнд 24 цагийн Холтер ЭКГ шинжилгээгээр Ховдлын эртэдсэн агшилтын тархалтыг үнэлсэн нь"
Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр:
- I байр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Мөнх-Үйлстэн” ӨЭМТ-ийн лабораторийн эмч Г.Наранцацрал "Хүний папиллома вирус (hpv)-ийн дархлаажуулалтын талаарх асран хамгаалагчийн мэдлэг, хандлага болон түүнд нөлөөлөх хүчин зүйлс",
- II байр Чингэлтэй дүүргийн 19, 24 дүгээр хорооны “Ундрах ирээдүй” ӨЭМТ-ийн эмч С.Цогоо, ӨЭМТ-ийн дарга, Тэргүүлэх зэрэгтэй эмч Ж.Алтантуул нарын "Чингэлтэй дүүргийн хэмжээн дэх сүүлийн 5 жилийн гадаад шалтгаант нас баралтын тохиолдлуудад хийсэн дүн шинжилгээ",
- III байр Чингэлтэй нэгдсэн эмнэлгийн гуравдугаар амбулаторийн Чих хамар хоолойн эмч Б.Маралгоо Б.Батцэцэг Ч.Булганчимэг нарын "Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын чихэвчний хэрэглээний байдал" сэдэвт илтгэлүүд тэргүүллээ.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд АШУҮИС-ийн Ахисан түвшний сургуулийн Салбар дундын Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, судалгааны ёс зүйн хяналтын хорооны нарийн бичгийн дарга, АУ-ы доктор, дэд профессор Ц.Сарнай, АШУҮИС-ийн Ахисан түвшний сургуулийн Салбар дундын сургалтын төвийн эрхлэгч АУ-ы доктор, дэд профессор Ц.Алтансүх, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тэнхимийн багш АУ-ы доктор И.Алтантуяа нар ажилласан юм.
АДМИН








Эрүүл мэнд





