Dark Light
Эрүүл мэнд | 2026-03-31

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 14,498 БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээг танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар шинээр 33 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 18 нь нийслэлд, 15 нь орон нутагт илэрчээ.

Улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 14,498 болж, үүнээс 11,722 нь нийслэлд, 2,771 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Одоогоор 67 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас нийслэлд 29, орон нутагт 38 хүн эмчлүүлж байна. Үүнээс:

хөнгөн оноштой - 2, дунд 61, хүнд оноштой  - 4 хүн байна.

Харин насны бүлгээр нь авч үзвэл 10-14 насны хүүхдүүд хамгийн өндөр буюу 5,256 тохиолдол бүртгэгджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг зөвлөж байна.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22