Нийслэлийн 243 дугаар цэцэрлэг байгуулагдсаны 10 жилийн ойг угтан "Алсын хараа-2050", "ЭРҮҮЛ ШҮД 2024-2027" арга хэмжээний хүрээнд Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II-тэй хамтран "ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ"-г 2026 оны 04 сарын 01-02-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд цэцэрлэгийн 2-6 насны 350 гаруй хүүхэд хамрагдсан бөгөөд
Хэвлийн хэт авиан шинжилгээ /эхо/
Хүүхдийн шүд, амны хөндийн үзлэг Цагаан хорхойн шинжилгээ
Шээсний ерөнхий шинжилгээ
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийгдлээ.
Жич: Шинжилгээний дүгнэлт хариуг гарсан даруй бүлгийн багшаар дамжуулан эцэг, эх асран хамгаалагч нарт хүргэх бөгөөд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн шаардлагатай тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөж байна. Хүүхэд бүр эрүүл байг.
Б.АМАРТҮВШИН







Эрүүл мэнд





