Dark Light
Эрүүл мэнд | 2026-04-09

ОСОЛД ӨРТСӨН ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, орон нутагт үзүүлэх гэмтлийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, лавлагаа шатлалын төвийн ачаалал, төвлөрлийг сааруулах зорилгоор Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгтэй сүүлийн 1 жил гаруй хугацаанд хамтран ажиллаж буй юм.
Энэ хүрээнд өнгөрөгч гуравдугаар сарын 28-ны өдөр ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн их эмч П.Баярсайхан, төрөлжсөн нарийн мэргэшлийн суралцагч эмч Ц.Болдбаатар, Мэс засал, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Бямбасүрэн, жолооч И.Сүхбат нарын алсын дуудлагын баг тус аймгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран  цээжний хөндийн хүнд гэмтэлтэй эмчлүүлэгчид яаралтай мэс засал эмчилгээ хийж эрүүл мэнд, амь насыг нь аварсан байна. 
Мэс заслын баг бүрэлдэхүүнд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн их эмч Я.Ганхуяг, Б.Билгүүндалай болон сувилагч Б.Ууганбилэг, мэдээгүйжүүлгийн эмч М.Шаравням, мэдээгүйжүүлгийн сувилагч Г.Цогзолмаа нар багтсан бөгөөд орон нутагт гэмтлийн тусламж үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж эхэлснээр алслагдсан аймгийн иргэд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай авах боломжтой болж байгаа юм.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22