Dark Light
Эрүүл мэнд | 2026-04-20

МЕТИЛДОПА 250 МГ ШАХМАЛ ЭМИЙН ТАСАЛДАЛ ҮҮСЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, хангамжийн зохицуулалт хийх зорилгоор төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудаас нөөц, тасалдлын мэдээг долоо хоног бүр авч ажиллаж байна.

Одоогийн байдлаар Метилдопа 250 мг шахмал эмийн тасалдал үүсээд байна.

Иймд бүртгүүлэгч, импортлогч байгууллагуудаас түргэн шуурхай нийлүүлэх боломжгүй талаарх мэдээлэл ирүүлсэнтэй холбогдуулан холбогдох хууль, стандартын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгож байна. Үүнд:

  • Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан
  • Цусны даралт бууруулах үйлчилгээтэй Метилдопа 250 мг шахмал эмийн 2 сарын нөөцийг зах зээлд нийлүүлэх

Уг эмийг импортлоход Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэлээ.

Утас: 51-260182, 8866-1111


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22