Dark Light
Эрүүл мэнд | 2026-04-21

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-Т ХӨСҮТ ОРОЛЦОЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж буй “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ) оролцож байна.
2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан “Нийгмийн эрүүл мэнд, нийтийн бие тамир”-ын нээлттэй хаалганы үйл ажиллагаанд ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд идэвхтэй оролцож, иргэдэд дараах чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа. Үүнд:
  • Гарын эрүүл ахуйн зөв дадлыг сурталчлах, зөв аргачлалыг заах
  • Дархлаажуулалтын ач холбогдол, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх
  • Хоолны хордлогоос сэргийлэх, аюулгүй хүнсний хэрэглээний зөвлөмж
  • Бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл
  • Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, зөвлөмж
Тус өдөрлөгт Сүрьеэгийн тандалт, судалгааны алба (СТСА)-ны эмч нар, халдварт өвчин болон дархлаажуулалт хариуцсан эмч нар, БЗДХ-ын эмч мэргэжилтнүүд оролцож, иргэдэд газар дээр нь зөвлөгөө өгч, асуултад хариуллаа.
Мөн өдөрлөгийн хүрээнд өнөөдөр буюу 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төлөвлөгөөт үзлэг, шинжилгээ хувиарын дагуу зохион байгуулагдах бөгөөд иргэдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Энэхүү арга хэмжээ нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22