2026 оны дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар улаанбурханы халдварын 9 шинэ тохиолдол батлагджээ.
Шинэ тохиолдлуудын 5 нийслэлд, 4 нь орон нутагт бүртгэгдлээ.
Нийт дүнгээр улаанбурханы батлагдсан тохиолдол 14,795-д хүрч, үүнээс 11,882 нь нийслэлд, 2908 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралтын нийт тоо 18 байна.
Одоогоор 74 хүн эмчлүүлж байгаагаас 64 нь эмнэлэгт, 10 нь гэрээр эмчилгээ хийлгэж байна. Нийслэлд 39 хүн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал дунд 38, хүнд 1 хүн байна. Харин орон нутагт 25 хүн эмчлүүлж байгаа ба дийлэнх нь дунд зэргийн өвчлөлтэй байна.
Өвчлөл насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхан хамгийн өндөр буюу 5,286 тохиолдлоор тэргүүлж байгаа бол 0-4 насныхан 3701 тохиолдол бүртгэгджээ.
Иймд эрүүл мэндийн байгууллагууд иргэдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанд мөрдөх, Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэхийг уриаллаа. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

АДМИН







Эрүүл мэнд




