Dark Light
Эрүүл мэнд | 2026-04-30

ЭМИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИТОЙ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте нар Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн төслийн үйл явцтай танилцлаа.
Монгол Улс Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторитой болсноор:
  • Жилд шинжлэх дээжийн тоо 2 дахин нэмэгдэнэ.
  • Шинжилгээний нэр төрөл өргөжнө.
  • Чанар, аюулгүй байдлын үнэлгээ илүү хурдан, үр дүнтэй болно.
  • Шинжилгээний хүлээгдэл эрс буурна.
  • Илрүүлэлтийн хязгаар, хэмжилтийн нарийвчлал сайжирна.
Монгол Улсын эмийн зохицуулалтын байгууллага Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын олон улсын жишиг тогтоох үнэлгээний GBT ML-3 түвшинд хүрэх суурь тавигдаж дотоодын үйлдвэрийн эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгслийг олон улсын зах зээлд экспортлох боломж нэмэгдэнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10